Инээмсэглэлтэй МИАТ аян эхэллээ
Монголын иргэний агаарын тээвэр компанид инээмсэглэл аян өрнөж байна. Энэ аян зорчигч үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн найрсаг үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах гол зорилготой.
Мэдээллийн алба

МИАТ компани нь JCI Mongolia үндэсний байгууллага болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж байгаа Инээмсэглэх Монгол төсөлд нэгдэж, энэ жил аянаа инээмсэглэлтэй үйлчилгээ, Инээмсэглэлтэй МИАТ уриан дор зохион байгуулж байна. Тус компани үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр шинэлэг ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.
МИАТ хувьцаат компанийн үйлчилгээний чанарын ахлах мэргэжилтэн н.Ариунаа ярилаа. Ирэх сарын дунд хүртэл Инээмсэглэлтэй МИАТ аян үргэлжлэх юм байна.