Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг саатууллаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг саатууллаа
Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг саатууллаа. Зураг: МҮОНРТ

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Г”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 05 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, гадаад улс руу зорчсон байжээ.

Хуваалцах