Иоахим Лөв: Тоглолтын үр дүн, агуулгад сэтгэл хангалуун байна
Дэлхийн 4 удаагийн аварга, Европын аварга шалгаруулах тэмцээний 3 удаагийн аварга Германы шигшээ баг 7 оноотойгоор хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарсан билээ.
Мэдээллийн алба

Дэлхийн дөрөв, Европын аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн аварга Германы шигшээ баг долоон оноотойгоор хэсгээ тэргүүлэн дараагийн шатанд шалгарсан билээ. Тэд сүүлийн тоглолтоо Умард Ирландын шигшээ багийн эсрэг хийсэн бөгөөд тус тоглолтонд 1:0 харьцаагаар ялалт байгуулсан юм. Хэд хэдэн сайхан боломжийг үгүй хийсэн ч ямартай ч дасгалжуулагч нь үүнд баяртай байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн юм.
Германы шигшээ багийн дасгалжуулагч: Иоахим Лөв "Хэд хэдэн бөмбөг оруулах боломж байлаа. Даанч ашиглаж чадсангүй. Гэхдээ тоглолтын агуулга, үр дүнгийн хувьд сэтгэл хангалуун байгаа" гэв.


















