Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Йоель Ромеро, Пауло Коста нарын тулаан дөрөв дэх удаагаа зарлагдлаа

Ромеро сүүлийн тулаанаа өнгөрсөн оны зургадугаар сард “UFC 225”-д Роберт Виттэйкерийн эсрэг хийж ялагдсан бол Коста мөн өнгөрсөн оны долдугаар сард “UFC 226-д” Урая Холлыг буулгаж авсан аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Йоель Ромеро, Пауло Коста нарын тулаан дөрөв дэх удаагаа зарлагдлаа
Йоель Ромеро, Пауло Коста нарын тулаан дөрөв дэх удаагаа зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

“UFC 241” тулаан ирэх наймдугаар сарын 17-нд болох бөгөөд үүнд өрсөлдөх тамирчдын нэрс эхнээсээ тодроод байна.

Тодруулбал “UFC”-гийн дунд жингийн тулаанч Йоель Ромеро, Пауло Коста нар аж.

Гэхдээ тэд өмнө нь гурван удаа тулаанаа зарлаж байсан ч бүгд цуцлагдаж байжээ. Тэд анх “UFC 230”-д тулалдах хуваарьтай байсан ч Ромерогийн бэртэл бүрэн эдгээгүй гэсэн шалтгаанаар хойшилж байжээ. Улмаар UFC-ийн удирдлага өнгөрсөн нэг, дөрөвдүгээр сард дахин зохион байгуулахаар ажилласан ч бүтэлгүйтсэн байна.

Тиймээс жил гаруй октагонд гараагүй хоёр тамирчны тулаан “UFC 241”-ийн хамгийн анхаарал татсан тулааны нэг байх нь дамжиггүй юм.

Ромеро сүүлийн тулаанаа өнгөрсөн оны зургадугаар сард “UFC 225”-д Роберт Виттэйкерийн эсрэг хийж ялагдсан бол Коста мөн өнгөрсөн оны долдугаар сард “UFC 226-д” Урая Холлыг буулгаж авсан аж.

Хуваалцах