Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иракт жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 60 хүн амиа алдаад байна

Ирак улсад өнгөрсөн дөрвөн өдрийн турш засгийн газрын эсрэг жагсаал өрнөж, жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 60 хүн амиа алдаад байна. Жагсагчид авилгал болон ажилгүйдлийн түвшин хэт өндөр байгаад бухимдаж, эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иракт жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 60 хүн амиа алдаад байна
Иракт жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 60 хүн амиа алдаад байна. Зураг: МҮОНРТ

Ирак улсад өнгөрсөн дөрвөн өдрийн турш засгийн газрын эсрэг жагсаал өрнөж, жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр 60 хүн амиа алдаад байна. Жагсагчид авилгал болон ажилгүйдлийн түвшин хэт өндөр байгаад бухимдаж, эсэргүүцлийн хөдөлгөөнөө эхлүүлжээ.

Ирак дахь засгийн газрын эсрэг тэмцэл өнгөрсөн 24 цагийн дотор улам ширүүсээд байна. Залуучуудын ажилгүйдлийн түвшин хэт өндөр байгаа, нийгмийн халамж үйлчилгээ муу болон авилгал газар авсан зэрэг асуудлаас үүдэн иргэд өнгөрсөн мягмар гарагаас эхлэн гудамжинд цуглан жагсаалаа эхлүүлжээ. Иракийн ерөнхий сайд АдильМахди засгийн газрын тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа юм. Тэрээр засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойших хамгийн том сорилттой тулгараад байгааг олон улсын зарим хэвлэлд онцолжээ. Ерөнхий сайд АдильМахди жагсагчдын шаардлагыг сонсож, хариу арга хэмжээ авна гэдгээ амласан ч Иракт тулгамдаж байгаа томоохон асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй гэдгийг анхааруулжээ.

Иракт засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш 60 хүн амиа алдаад байгаагийн дотор цагдаагийн албан хаагч багтаж байгаа юм. Жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний үеэр өнгөрсөн баасан гарагт л гэхэд 10 хүн амь насаараа хохирсон байна. Багдад хотын төв талбай болох Тахрирд эсэргүүцлийн хөдөлгөөн хамгийн хүчтэй өрнөж байгаа бол хотын бусад хэсэгт ч мөргөлдөөн үүсээд байгаа юм. Нэгдсэн Үндэсний Байгууллага болон Америкийн Нэгдсэн Улсын зүгээс Иракт өрнөж байгаа үйл явдалд санаа зовниж буйгаа илэрхийлж, жагсагчдын эсрэг хүч хэрэглэхгүй байхыг Иракийн удирдлагуудаас хүсчээ.

Хуваалцах