Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Иран Молл” баг дөрөв дэх удаагаа аваргаллаа

Өмнө нь“Бимех Рази” нэртэй байхдаа 2014, 2015, 2018 онд клубийн дэлхийн аварга болж байсан тэд шигшээ барилдаанд нутгийнхаа “Азад” багийг 8:2-оор илүүрхэж 15 мянган ам.доллар гардав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Иран Молл” баг дөрөв дэх удаагаа аваргаллаа
“Иран Молл” баг дөрөв дэх удаагаа аваргаллаа. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн клубүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны Божнурд хотод болж, эзэн орны “Иран Молл” баг дөрөв дэх удаагаа аваргаллаа.

Өмнө нь“Бимех Рази” нэртэй байхдаа 2014, 2015, 2018 онд клубийн дэлхийн аварга болж байсан тэд шигшээ барилдаанд нутгийнхаа “Азад” багийг 8:2-оор илүүрхэж 15 мянган ам.доллар гардав.

Хүрэл медалийг нутгийн “Атрак” клуб хүртсэн. Зургаа дахь удаагийн тэмцээнд эзэн орны гурван клубээс гадна Гүрж, Азербайжан, Энэтхэг, БНХАУ, Кыргызстаны баг өрсөлджээ.

Хуваалцах