Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Иран сансарт муур илгээнэ

Сансарт сармагчин илгээснээс хойш долоон сарын дараа Иран улс дахин нэг амьтныг явуулах болсон тухайгаа мэдээллээ. Ираны сансарт илгээх дараагийн амьтан нь перс муур байх болно хэмээн албаныхан мэдэгдсэн байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран сансарт муур илгээнэ
Иран сансарт муур илгээнэ. Зураг: МҮОНРТ

Сансарт сармагчин илгээснээс хойш долоон сарын дараа Иран улс дахин нэг амьтныг явуулах болсон тухайгаа мэдээллээ. Ираны сансарт илгээх дараагийн амьтан нь перс муур байх болно хэмээн албаныхан мэдэгдсэн байна.

Сансрын хөтөлбөрийн ахлах Мохаммед Эбрахимийн мэдээлснээр муурыг ирэх гуравдугаар сарын 21-нд хөөргөхөөр төлөвлөжээ. Мөн хулгана, туулай илгээх талаар хэлэлцэж байгаа аж.
Иран улс 2018 он гэхэд сансарт нисэгч илгээх зорилго тавьсны хүрээнд ийм туршилтуудыг хийж байгаа юм.

Хуваалцах