Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Иран улс өрнөдтэй харилцаа хурцадмал үед нисгэгчгүй онгоцны сургуулилалт хийж байна

Исламын бүгд найрамдах Иран улсын батлан хамгаалах яам Өрнөдтэй харилцаа хурцадмал байгаа үед дотооддоо үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцны хамтарсан сургуулилалт хийсэн байна. Дайн байлдаан гарсан нөхцөлд нисгэгчгүй онгоцны халдлагад бэлэн байдлаа дээшлүүлэх зорилгоор олон өөр байршлаас армийн нэгжүүди

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иран улс өрнөдтэй харилцаа хурцадмал үед нисгэгчгүй онгоцны сургуулилалт хийж байна
Иран улс өрнөдтэй харилцаа хурцадмал үед нисгэгчгүй онгоцны сургуулилалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Исламын бүгд найрамдах Иран улсын батлан хамгаалах яам Өрнөдтэй харилцаа хурцадмал байгаа үед дотооддоо үйлдвэрлэсэн нисгэгчгүй онгоцны хамтарсан сургуулилалт хийсэн байна. Дайн байлдаан гарсан нөхцөлд нисгэгчгүй онгоцны халдлагад бэлэн байдлаа дээшлүүлэх зорилгоор олон өөр байршлаас армийн нэгжүүдийн дунд 200 гаруй нисгэгчгүй онгоцоор сургуулилалт хийж байгаагаа Ираны зэвсэгт хүчнээс мэдэгджээ.

Нисгэгчгүй онгоцны байлдааны чадварыг үнэлэх болзошгүй аюулд зэвсэгт хүчний бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр өдөр үргэлжлэх уг сургуулилалтад Ираны хуурай замын цэрэг, агаарын хүчин, тэнгисийн цэргийн хүчин болон агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ангиудаас дотооддоо үйлдвэрлэсэн 200 орчим нисгэгчгүй онгоц оролцуулж байгаа юм байна. Зэвсэгт хүчний эргүүл, тагнуулын ажиглалт хийх, янз бүрийн байнд цохилт өгөх өндөр нарийвчлалтай гээд олон өөр үзүүлэлттэй нисгэгчгүй онгоцуудын хурд, маниевр хийх чадал зэрэг олон үзүүлэлтийг туршиж байна.

Мөн Ираны батлан хамгаалах яам Энэтхэгийн далайд Америкийн байлдааны онгоцыг хянах зориулалтаар нисгэгчгүй онгоц илгээж байгааг дүрс бичлэгээр харуулсан байна. Ираны арми тэдгээр Нисгэгчгүй онгоцны бай илрүүлэх чадал, урт хугацаанд ажиглалт хийх хүчин чадал зэргийг онцолжээ.

Иран улс цөмийн зэвсэг, пуужин, сансрын хөтөлбөрүүдээсээ болж Өрнөдийн улс орнуудтай харилцаа нь хурцадмал байгаа. Иран улс ер нь шинэ загварын нисгэгчгүй онгоц тэр дундаа Израилын газар нутагт хүрэх чадалтай гэгддэг холын зайн дронны сургуулилалтыг үе үе хийдэг. Харин Украин болон Өрнөдийн улсууд нисгэгчгүй онгоцоо Оросд зарж байна гэж үздэг. Гэвч Ираны эрх баригчид Украины эсрэг дайнд ашиглах зориулалтаар Оросд нисгэгчгүй онгоц зараагүй гэж Украин Өрнөдийн буруутгасан байр сууринд няцаалт өгч ирсэн юм.

Хуваалцах