Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ираны алдарт бөх Хамид Сориан Монголд иржээ

30 настай тэрбээр 2015 оны ДАШТ-д тааруухан барилдсан учир “Рио-2016” олимпийн эрхээ биелүүлж чадаагүй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ираны алдарт бөх Хамид Сориан Монголд иржээ
Ираны алдарт бөх Хамид Сориан Монголд иржээ. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар-2016” олимпийн эрхийн тэмцээний дэвжээнд зодоглож Монголын бөх сонирхогчдыг баясгах хамгийн том од нь “Лондон-2012” олимпийн аварга, дэлхийн зургаан удаагийн аварга, Ираны алдарт бөх Хамид Сориан байх нь ээ. Түүнчлэн тэрбээр сонгомол барилдаанд арваад жил босоо яваа юм.

30 настай тэрбээр 2015 оны ДАШТ-д тааруухан барилдсан учир “Рио-2016” олимпийн эрхээ биелүүлж чадаагүй. Харин Астанад болсон Ази тивийн олимпийн эрхийн тэмцээнд зодоглоод Японы бөхөд дийлдэн хоосон хоцорсон билээ.

Хуваалцах