Ираны дээд удирдагч Америкийг дахин шүүмжиллээ
Ираны дээд удирдагч Аяатоллах Али Хаменей тус улсын оюутан залуустай уулзаж, үг хэллээ. Энэ үеэр тэрээр Иран АНУ–тай яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлага байхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Мэдээллийн алба

Ираны дээд удирдагч Аяатоллах АлиХаменей тус улсын оюутан залуустай уулзаж, үг хэллээ. Энэ үеэр тэрээр Иран АНУ–тай яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлага байхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлжээ.
Иран улсад Америкийн элчин сайдын газар уруу оюутан залуус дайран орсон үйл явдал 40 жилийн өмнө тохиож байсан юм. Тодруулбал, 1979 оны 11-р сарын 04-нд Тегеран хот дахь Америкийн элчингийн газар оюутнуудын халдлагад өртсөн байдаг. Энэ оюутан залуусын хувьсгалаас үүдэн АНУ-аас дэмжлэг авч ирсэн Ираны Шэйх төрийн эрх мэдлээ алдахад хүрсэн юм. 1979 оны Ираны хувьсгал 444 өдөр үргэлжилж, Вашингтон Тегерантай дипломат харилцаагаа тасалж байжээ.
Тэгвэл Иранд оюутан залуусын хувьсгал өрнөсний 40 жилийг ойг тэмдэглэж, тус улсын дээд удирдагч Аяатоллах АлиХаменей олон нийтийн өмнө үг хэллээ. Тэрээр оюутан залууст хандан хэлсэн үгэндээ, өнгөрсөн 40 жилийн хугацаанд АНУ–ын Тегерантай харилцах харилцаанд өөрчлөлт ороогүй гэдгийг онцолж, Вашингтон түрэмгий үйлдлээ үргэлжлүүлсээр байна гэж буруутгажээ.
Мөн Хаменей оюутан залууст хандан үг хэлэх үеэрээ дайсантайгаа хэлэлцээ хийж, асуудлыг шийдвэрлэнэ гэдэгт итгэгчид 100 хувь буруу бодож байна гэж засгийн газраа шүүмжилсэн байна. Вашингтонтой ямар ч хэлэлцээг хийхгүй байх нь Америкийн нөлөө, оролцоог зогсоох арга зам гэж үзэж байгааг мөн илэрхийлжээ. Цагаан ордны тэргүүн ДональдТрампын засаг захиргаа цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээг орхисноос хойш Иран болон Америкийн хоорондох харилцаа эргэн муудсан юм.


















