Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирээдүйн аварга Ичиножёо А.Ичинноров сайн барилдаж байна

Японы мэргэжлийн сүмогийн Аки башё буюу есдүгээр сарын башёгийн арав дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирээдүйн аварга Ичиножёо А.Ичинноров сайн барилдаж байна
Ирээдүйн аварга Ичиножёо А.Ичинноров сайн барилдаж байна. Зураг: МҮОНРТ

Японы мэргэжлийн сүмогийн Аки башё буюу есдүгээр сарын башёгийн арав дахь өдрийн барилдаан дөнгөж сая өндөрлөлөө.

Мэргэжлийн сүмогийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал өнөөдөр египет сүмоч комүсүби Оосүнаришиг цүкитоши мэхээр даван, арав дахь ялалтаа байгуулан башёг тэргүүлсээр байна.

Мэргэжлийн сүмогийн 71 дэх аварга Какүрюү М.Ананд өнөөдөр маэгашира Такиказетай барилдан уватедашинаге мэхээр ялалт байгууллаа. Маргааш Какүрюү М.Ананд озеки Гойедотой барилдана. Харин манай сүмоч Ичиножёо А.Ичинноров энэ сарын башёд тун сайн барилдан аварга арслангуудын аранга болоод байгаа маэгашира Ёшиказег хатакикоми мэхээр хаян ес дэх даваагаа авлаа.

Тэрбээр маргааш чансаа огцом өсөн озеки Кисенасато барилдах оноолт таарчээ. Озеки Кисеносато энэ өдөр барилдаж Гойедо давжээ.

Энэ сарын башёг Хакүхо их аварга ганцаараа тэргүүлж, Какүрюү, Ичиножёо нар удаалж байна.

Хуваалцах