Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ирээдүйн Аваргууд” сүмо бөхийн тэмцээн болно

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Ирээдүйн аваргууд” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-нд МҮЭСТО-д болно.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ирээдүйн Аваргууд” сүмо бөхийн тэмцээн болно
“Ирээдүйн Аваргууд” сүмо бөхийн тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргалын нэрэмжит “Ирээдүйн аваргууд” өсвөрийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 27-нд МҮЭСТО-д болно. Дөрөв дэх жилдээ зохиогдож буй тэмцээн нь өсвөр насны хүүхдүүдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, өөртөө итгэлтэй, мөрөөдөл, хүсэл эрмэлзлэл түүндээ тэмүүлсэн зорилготой болгон хөгжүүлэх зорилготойгоор энэ жил “Эрүүл Монгол Хүүхэд” уриатайгаар зохиогдох аж.
Тэмцээний гурван насны ангилалд түрүүлсэн медальтнууд болон шигшээ наймд орсон бөхчүүдээс таван хүүхдийг сонгон шалгаруулж, бэлтгэлд хамруулан ирэх оны II сард Япон Улсын Токио хотноо болох “HAKUHO CUP” олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхийг олгоно.

Хуваалцах