Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ирээдүйн түмэн эх”-д М.Алтан-Очирын бор даага түрүүлжээ

Анхны уралдаанд П.Мэндбаярын бор даага түрүүлж, автомашины түлхүүр гардаж байсан түүхтэй.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ирээдүйн түмэн эх”-д М.Алтан-Очирын бор даага түрүүлжээ
“Ирээдүйн түмэн эх”-д М.Алтан-Очирын бор даага түрүүлжээ. Зураг: МҮОНРТ

2007 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа өндөр бооцоот дааганы “Ирээдүйн түмэн эх” уралдаан боллоо.

Анхны уралдаанд П.Мэндбаярын бор даага түрүүлж, автомашины түлхүүр гардаж байсан түүхтэй.

Дорнод аймгийн Чойбалсан хотноо энэ жил нэг сая төгрөгний бооцоотой зохион байгуулагдсан бөгөөд уралдаанд 40 гаруй хурдан даага уралджээ.

  1. Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Мягмарсүрэнгийн Алтан-Очирын бор

  2. Төв аймгийн Алтанбулаг сумын Ганзоригийн Ганбаярын зээрд. Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батмөнхийн Батхүү уясан

  3. Өвөрхангай аймгийн Уянга сумын Давааноровын Ганбаатарын хээр. Мөн аймгийн алдарт уяач Батмөнхийн Батхүү уясан

  4. Хөвсгөл аймгийн Галт сумын Пүрэвдоржийн хээр. Хөвсгөлийн нэрт уяач Н.Нацагдорж уясан

  5. Говь-Алтай аймгийн Халиун сумын Түмбаатарын Отгонбаярын хонгор. Аймгийн алдарт уяач Адуучийн Нямбаатар уяжээ.

Хуваалцах