Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв. Зураг: МҮОНРТ

2025 оны тавдугаар сарын 17-ноос
2025 оны тавдугаар сарын 25-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 19-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд Халх голын сав газраар бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 17, 18-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 20-нд бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Хуваалцах