Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирэх амралтын өдрүүдэд 10 000 морьтон жагсаж, 3 000 морь уралдана

Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах үйл явдал ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх амралтын өдрүүдэд 10 000 морьтон жагсаж, 3 000 морь уралдана
Ирэх амралтын өдрүүдэд 10 000 морьтон жагсаж, 3 000 морь уралдана. Зураг: МҮОНРТ

Монголын морин спорт, уяачдын холбооны санаачилгаар дэлхийд анх удаа 3000 морь уралдуулж, 10 мянган морьтон нэгэн дор жагсах үйл явдал ирэх амралтын өдрүүдэд болох гэж байна.

Уг уралдаанд 3000 морь 22 километр зайд морьд уралдах бөгөөд уралдааны замыг Улаанбаатар, Төвийн, Хангайн, Говийн, Зүүн, Баруун гэсэн үндсэн зургаан хэсэгт хувааж уралдуулахаар болжээ.

Мөн 10 мянган морьтны жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, ММСУХ-ны тэргүүлэгч гишүүд, Монгол Улсын Тод манлай, Манлай, Алдарт уяачид манлайлан жагсч, дэлхийд дээд амжилт тогтоосноор оролцсон бүх хүмүүст Гиннесийн амжилтын батламж гардуулах аж.

Түлхүүр үг:морьд
Хуваалцах