Ирэх башёд таван бөх жюүрёод дэвшжээ
Мэргэжлийн сүмогийн Хацу башё дууссаны дараагаар банцүкэ гаргадаг хорооныхон макүшитагаас жюүрёод дэвшин барилдах бөхчүүдийн нэрсийг гаргажээ.
Мэдээллийн алба

Мэргэжлийн сүмогийн Хацу башё дууссаны дараагаар банцүкэ гаргадаг хорооныхон макүшитагаас жюүрёод дэвшин барилдах бөхчүүдийн нэрсийг гаргажээ. Таван бөх Хару башёд макүшитагаас жюүрёо зиндаанд дэвшин барилдахаар болсон байна.
Үүнд, Шикорояма дэвжээний 20 настай Аби, Огурума дэвжээний 23 настай Амаказэ, Миягино дэвжээний 25 настай Ишиура нар анх удаагаа жюүрёо зиндаанд барилдахаар бичигджээ. Мөн 23 настай Котоэко, 29 настай Кизэнрюү нар жюүрёо зиндаанд дахин барилдахаар дэвшсэн байна.
Жюүрёо зиндаанд дэвшиж буйтай холбогдуулан Хорикири нэрээ Аби, Каванари нэрээ Амаказэ болгон өөрчилсөн аж.
Хару башёгийн банцүкэг бүрэн гаргасан бөгөөд уламжлал ёсоор тэмцээнийг дөхөх үед буюу хоёрдугаар сарын 23-нд зарлах юм. Мэргэжлийн сүмогийн холбооны уламжлалын дагуу шинэ банцүкэгээр жюүрёо зиндаанд дэвшиж буй бөхчүүдийг эртлэн зарласан нь энэ юм.


















