Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирэх даваа гарагт Г.Мандахнаранд медаль гардуулна

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнарангийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаан харамсалтайгаар өндөрлөсөн. Иймд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны гишүүн Д.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс түү

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх даваа гарагт Г.Мандахнаранд медаль гардуулна
Ирэх даваа гарагт Г.Мандахнаранд медаль гардуулна. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг жинд зодоглосон ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнарангийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаан харамсалтайгаар өндөрлөсөн. Иймд Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооны гишүүн Д.Алтанхуяг тэргүүтэй хүмүүс түүнд шижир алтаар цутгасан медаль бэлэглэхээр болжээ. Гэхдээ үүнд шаардагдах хөрөнгийг хандиваар цуглуулж буй аж. Хандивын аян энэ сарын 28 хүртэл үргэлжлэх юм байна. Одоогоор 20 сая төгрөг цуглуулжээ. Г.Мандахнаранд медалийг нь энэ сарын 29-нд Спортын төв ордны өмнө гардуулах юм байна.

Хуваалцах