Ирэх ням гарагт улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваариа гаргажээ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний бөхийн холбооноос энэ сард зохион байгуулах хүчит бөхийн барилдааны хуваариа гаргажээ.
Тодруулбал 18-нд Монгол цэргийн өдөрт зориулсан Улс аймгийн алдар цолтой 224, 19-нд Казах түмний үндэсний Наурызын баярт зориулсан аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн уламжлалт барилдаан болсон билээ.
Тэгвэл ирэх бямба гарагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, гуравдугаар сарын 26-ны улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх улс аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.


















