Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирэх сард болох тэмцээнийг Д.Отгондалай өнжинө

"Чингис хаан-Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн ирэх аравдугаар сарын 18-22-нд Спортын төв ордонд болно.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх сард болох тэмцээнийг Д.Отгондалай өнжинө
Ирэх сард болох тэмцээнийг Д.Отгондалай өнжинө. Зураг: МҮОНРТ

"Чингис хаан-Улаанбаатарын цом" боксын олон улсын тэмцээн ирэх аравдугаар сарын 18-22-нд Спортын төв ордонд болно.

Монголын боксын холбооны мэдээлснээр ОХУ, Казахстан, Узбекистан, БНХАУ, Герман, Нигерийн боксчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлжээ.

"Улаанбаатар цом" тэмцээн нь 2000 оноос өмнө зохион байгуулж хэвшсэн олон улсын тэмцээн бөгөөд нийт 26 удаагийн тэмцээнийг Монголд явуулжээ. Арав гаруй жил завсарласны дараа зохион байгуулж байгаа тул Монголын боксын холбоо оролцогчдын тоо, чанар, тэмцээний агуулгад ихээхэн ач холбогдон өгч байгаа гэнэ.

“Токио-2020” олимпийн циклийг эхлүүлж буй "Чингис хаан-Улаанбаатарын цом" тэмцээнд “Рио-2016” олимпийн хүрэл медальт Д.Отгондалай хараахан оролцож амжихгүй аж. Тэрбээр бэлтгэлээ жигдэлж байгаад ирэх арванхоёрдугаар сард болох олон улсын тэмцээнд оролцохоор дасгалжуулагч нартайгаа зөвлөжээ.

Хуваалцах