Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Ирэх улирлын Европын "Супер цом"-ын тэмцээн Македонд болно

2016-2017 оны Европын хөлбөмбөгийн холбооны “Супер цом”-ын тэмцээн Македоны нийслэл Скопье хотноо болох болжээ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирэх улирлын Европын "Супер цом"-ын тэмцээн Македонд болно
Ирэх улирлын Европын "Супер цом"-ын тэмцээн Македонд болно. Зураг: МҮОНРТ

2016-2017 оны Европын хөлбөмбөгийн холбооны “Супер цом”-ын тэмцээн Македоны нийслэл Скопье хотноо болох болжээ. Энэхүү шийдвэрийг ЕХБХ-ны гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан байна. 2015-2016 оны улирлын "Супер цом" Норвегийн Тронхейм хотноо явагдах тов гараад байсан юм.

Энэ жилийн тухайд "Аваргуудын лиг"-ийн аварга "Барселона", "Европа лиг"-ийн аварга "Севилья" багууд наймдугаар сарын 11-ний өдөр Гүржийн нийслэл Тбилис хотноо "Супер цом"-ын төлөө өрсөлдөнө. 1998-2012 оны хооронд Монакод явагдаж ирсэн "Супер цом"-ын тэмцээнийг ЕХБХ-оос жил бүр өөр өөр хотуудад болохоор зохион байгуулжээ.

Хуваалцах