Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байна

Харин үүнийг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мэргэжлийн хяналтын байцаагч нар анхаарах хэрэгтэй гэдгийг “Хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх нь” сургалтын үеэр онцолсон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байна
Иргэдийн хөдөлмөрийг мөлжиж байна. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн хууль зөрчиж, хүний хөдөлмөрийг мөлжиж байгаагийн шалтгаан тухайн байгууллагын дотоод журамтай холбоотойг мэргэжилтнүүд хэллээ. Тодруулбал, “Дэлхийн зөн Монгол” ОУБ дотоод журмандаа манайд ажилд орсон эмэгтэй албан хаагч зургаан сарын дотор жирэмсэлж болохгүй. Хэрэв жирэмсэлсэн бол амралтын мөнгийг нь олгохгүй гэж заасан байна. Энэ мэтээр аж ахуй нэгж байгууллагууд хүний хөдөлмөрийг мөлжөөд зогсохгүй эрхэнд нь халдах тохиолдол цөөнгүй байгааг Удирдлагын академийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч доктор, профессор н.Уранцэцэг хэллээ. Харин үүнийг хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг мэргэжлийн хяналтын байцаагч нар анхаарах хэрэгтэй гэдгийг “Хөдөлмөрийн мөлжлөгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх нь” сургалтын үеэр онцолсон юм.

Хуваалцах