“Иргэншлээс оргох тасалбар” ном хэвлэгдлээ
Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Иргэншлээс оргох тасалбар” өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа.
Мэдээллийн алба

Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Иргэншлээс оргох тасалбар” өгүүллэгийн түүвэр хэвлэгдэн гарлаа.
Энэ нь түүний “Абсурд зүүдний хот” романаас хойш уншигчдын дунд хүлээлт үүсгээд байсан үргэлжилсэн үгийн ээлжит бүтээл юм.
Тэрбээр уг номынхоо тухай “Амьдран буй эл хот, иргэддээ огт зохицоогүй хурдан хэмнэл, өдөр бүхэн нь ялгагдах юмгүй нэгэн хэвийн амьдрал тэднийг залхаасан юм.
Дүрүүд маань энэ хотыг жигшин зэвүүцэх болсон ч хөдөө буйд нутагт бүтэн нэг ч сар амьдарч тэвчихгүй улс билээ. Гэхдээ энэ мухардмал нөхцөлөөс гарах хаалгыг олсон тэд “Иргэншлээс оргох тасалбар”-аа захиалчихсан” гэжээ.


















