Ирландчууд илүүрхэж байна
ЕАШТ-ийн эхний тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна.
Мэдээллийн алба

ЕАШТ-ийн эхний тойргийн тоглолтууд үргэлжлэн явагдсаар байна. Энэ удаад Ирланд болон Шведийн шигшээ багууд хоорондоо тоглож байгаа бөгөөд эхний үе 0:0 харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.
Тоглолт эхлэхийн өмнө Шведийг ялна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан хэдий ч тэс өөр тоглолт буюу Ирландын шигшээ баг илүү тоглолтыг үзүүлж чадлаа. Ирландын шигшээ баг 1-р үеийн туршид дөрвөн удаа хаалга руу довтолсон бол Шведчүүд хоёрхон удаа цохилт гүйцтгэсэн бөгөөд нэг нь ч хаалгаа оноогүй юм.
Жими МакКартигийн 43 дахь минутанд авсан шар хуудас нэг дүгээр үеийн цор ганц хуудас байв.




















