Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ирландын боксчинд таван настай хүү захидал илгээжээ

“Рио-2016” олимпийн эрэгтэйчүүдийн боксын 56 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөө Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ирландын боксчин Майкл Конлан, ОХУ-ын тамирчин Владимир Никитин нарын хооронд өрнөсөн билээ. Ирландын боксчин харамсалтайгаар ялагдал хүлээсэн ч эсэргүүцэл илэрхийлэн шү

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ирландын боксчинд таван настай хүү захидал илгээжээ
Ирландын боксчинд таван настай хүү захидал илгээжээ. Зураг: МҮОНРТ

“Рио-2016” олимпийн эрэгтэйчүүдийн боксын 56 кг-ийн жингийн хүрэл медалийн төлөө Лондонгийн олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Ирландын боксчин Майкл Конлан, ОХУ-ын тамирчин Владимир Никитин нарын хооронд өрнөсөн билээ. Ирландын боксчин харамсалтайгаар ялагдал хүлээсэн ч эсэргүүцэл илэрхийлэн шүүгчид рүү дунд хуруугаа гозойлгосон. Энэхүү ялагдлыг Ирландын боксчин өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байгаагаас гадна маш олон хөгжөөн дэмжигч эсэргүүцсээр байгаа юм.

Энэ үед Ирландын боксчинд нэгэн шүтэн бишрэгч жаал хүү Финн Мак Манус өөрийн боксын алтан медалиа өгч байгаа тухай захиа илгээжээ.


Тэрбээр “Сайн уу, Майкл. Намайг Финн Мак Манус гэдэг. Би таван настай. Би таны Рио-д хийсэн тулааныг үзсэн. Та ялах ёстой байсан. Учир нь та энэ дэлхийн хамгийн шилдэг боксчин шүү дээ. Та ялагч учраас би өөрийнхөө энэхүү медалийг өгч байна. Танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Финн" хэмээжээ. Түүний бичсэн энэхүү захиаг фэйсбүүк хуудаснаа постлож Майкл Конланы "чихэнд" хүргэсэн байна.

Хуваалцах