Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Ирвэсүүд" дараалсан хожигдол хүлээгээд байна

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн ээлжит хоёр тоглолт өчигдөр СТО-д боллоо. Сүүлийн гурван тоглолтод хожигдоод байсан "Ирвэсүүд" баг, "Лидер"-ийг заавал буулган авах хүндхэн даалгавартай байлаа.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ирвэсүүд" дараалсан хожигдол хүлээгээд байна
"Ирвэсүүд" дараалсан хожигдол хүлээгээд байна. Зураг: МҮОНРТ

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн гуравдугаар тойргийн ээлжит хоёр тоглолт өчигдөр СТО-д боллоо. Сүүлийн гурван тоглолтод хожигдоод байсан "Ирвэсүүд" баг, "Лидер"-ийг заавал буулган авах хүндхэн даалгавартай байлаа. Тоглолтын эхнээс "Ирвэсүүд"-ийн ихэнх довтолгоог Т.Санчир явуулж байсан бол "Лидер"-т нэгдээд удаагүй байгаа Жайк Андерсон өөрийгөө бүрэн харуулж, оноо түүх, довтолгоог найруулах тал дээр шилдэг гэдгээ баталж байлаа.

Гэхдээ хоёрдугаар үеийн төгсгөлд "Лидер"-ийн залуус хамгаалалтаа сайн хийж багтаа 13 онооны тэргүүлэл авчирсан юм. "Ирвэсүүд" ийнхүү хүнд байдалд ороод байхад лигийн шилдэг мэргэн бууч Э.Цэвэлдорж ээлжит дараалсан алсын зайн шидэлтээр багийнхаа тоглолтыг сэргээсэн. Тэрбээр алсын зайнаас 11 шидэж долоог нь байндаа тусгажээ.

Гэвч дөрөвдүгээр үед "Лидер"-ийн залуус хамгаалалт, довтолгоогоо тун нямбай хийж, өрсөлдөгчөө 132:124-өөр буулган авлаа. Тус тоглолтод "Лидер"-ээс Жамине Патерсон 29 оноо, 10 самбар, Э.Дөлгөөн 25 оноо, 13 самбар, Жайк Андерсон 25 оноо 13 оновчтой дамжуулалт өгч багийнхаа хожилд үнэтэй хувь нэмэр орууллаа. Харин "Ирвэсүүд"-ээс Т.Санчир 44 оноо, есөн оновчтой дамжуулалт, Э.Цэвэлдорж 35 оноо, 11 самбар, М.Андерсон 27 оноо 16 самбар авлаа.

Хуваалцах