Испанийн гүнж Кристина санхүүгийн авлигын хэргээр шүүхэд дуудагдлаа
Испанийн хаан Хуан Карлосийн бага охин Кристинаг санхүүгийн гэмт хэргийн асуудалд холбогдуулан энэ сарын 8-ны өдрөөс мэдүүлэг авч эхэлжээ.
Мэдээллийн алба

Испанийн хаан ХуанКарлосийн бага охин Кристинаг санхүүгийн гэмт хэргийн асуудалд холбогдуулан энэ сарын 8-ны өдрөөс мэдүүлэг авч эхэлжээ.
Гүнж Кристина нь Испанийн эзэн хааны цусан төрлийн гэр бүлийн гишүүдээс гэмт хэрэгт холбогдон шүүхэд мэдүүлэг өгөх гэж байгаа хамгийн анхны хүн болж байна.
Гүнжийн нөхөр, хааны хүргэн Инаки Урдангринийг мөн хэргээр буруутгаж, өнгөрсөн оны шүүхэд дуудаж байсан юм. Гэвч гүнж болон түүний нөхөр өөрсдийн хуульчдын багаараа дамжуулан ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй болохоо илэрхийлээд байсан.


















