Испанийн хааны цомын шөвгийн дөрөв үлдлээ
Испанийн лигийн цом буюу Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн дөрөвийн шигшээ тоглолтын хариу тулаанууд явагдаж дууслаа.
Мэдээллийн алба

-Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн дөрөвт "Вильярреал", "Эспаньол", "Атлетик", "Барселона"
клубүүд шалгарлаа.-
Испанийн лигийн цом буюу Эзэн хааны цомын тэмцээний шөвгийн дөрөвийн шигшээ тоглолтын хариу тулаанууд явагдаж дууслаа. Өнгөрсөн шөнө явагдсан хамгийн эхний тоглолт болох "Хетафе"-"Вильярреал" клубүүдын тоглолт "Хетафе"-гийн "Альфонсо Перес" цэнгэлдэхэд явагдаж, талбайн зочид өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсан юм.
Уг хоёр багийн өмнөх тоглолт "Вильярреал"-ын талбайд явагдсан бөгөөд тухайн тоглолт мөн л 1:0 харьцаатай өндөрлөж байсан юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр "Вильярреал" өрсөлдөчөө 2:0-ээр буулгаж авснаар шөвгийн дөрөвт шалгарч үлдлээ.
Тэгвэл нөгөө талд "Севилья", "Эспаньол" клубүүдын тулаан "Севилья"-гийн "Рамон Санчес Писхуан" цэнгэлдэхэд явагдаж, талбайн эзэд өрсөлдөгчөө 1:0-ээр буулгаж авсан. Харин өмнөх тоглолтод "Эспаньол" талбайдаа "Севилья" клубыг 3:1-ээр бутниргэж байсан юм. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр "Эспаньол" өрсөлдөгчөө 4:2 харьцаатай буулгаж авсанаар дараагийн шатанд шалгарлаа.
Харин энэ тойргийн хамгийн сүүлчийн тоглолт болох "Атлетик", "Малага" клубүүдын тулаан мөн л 1:0-ээр өндөрлөснөөр "Атлетик" дараагийн шатанд шалгарсан.


















