Испанийн тамирчин олимпийн алтан медалийн эзэн боллоо
"Рио-2016" олимпийн наадмын эрэгтэйчүүдийн каяак завины 1000 метрийн ганцаарчилсан төрлийн финалын уралдаан болж, Испанийн тамирчин Маркус Валс 3.31.447 гэсэн үзүүлэлтээр
Мэдээллийн алба

"Рио-2016" олимпийн наадмын эрэгтэйчүүдийн каяак завины 1000 метрийн ганцаарчилсан төрлийн финалын уралдаан болж, Испанийн тамирчин Маркус Валс 3.31.447 гэсэн үзүүлэлтээр олимпийн аваргын алтан медалийг зүүлээ.

Тус төрөлд Чехийн тамирчин Жозеф Достал 3.32.145 гэсэн амжилт үзүүлэн мөнгөн медаль, харин ОХУ-ын тамирчин Роман Аношкин 3.33.363 гэсэн амжилтаар хүрэл медалийн эзэн боллоо.
Энэ төрлийн уралдааны олимпийн дээд амжилтыг 2004 оны Афины олимпийн үеэр Норвегийн тамирчин Эрик Верас Ларсен 3.25.897 гэсэн амжилт үзүүлж, шинэчлэл тогтоож байжээ. Түүний амжилтыг өнөөг хүртэл эвдээгүй байна.




















