Истанбул хотын "дерби" тоглолт боллоо
Европ тивийн шилдэг багууд өрсөлддөг евро лигийн тэмцээний 13-р тойргийн тоглолтоууд болж өндөрлөлөө. Энэ удаад евро лигийн тэмцээний өнгөрсөн улирлын дэд аварга, Туркийн "Фенербахче" энэ тойргийн тоглолтол нутаг нэгт "Дарашуфака Догус Истанбул" клубыг талбайдаа хүлээн авлаа.
Мэдээллийн алба

Европ тивийн шилдэг багууд өрсөлддөг евро лигийн тэмцээний 13-р тойргийн тоглолтоууд болж өндөрлөлөө. Энэ удаад евро лигийн тэмцээний өнгөрсөн улирлын дэд аварга, Туркийн "Фенербахче" энэ тойргийн тоглолтол нутаг нэгт "Дарашуфака Догус Истанбул" клубыг талбайдаа хүлээн авлаа. Энэ жил "Евро лиг"-ийн тэмцээнд туркийн шилдэг 4 баг өрсөлдөж байгаа бөгөөп Истанбул хотын 2 баг ийнхүү хоорондоо учраа таарсан юм. Багуудын тоглолтын 4 үеийн турш маш ширүүн өрсөлдөөнтэй болж, тамирчид хожлын төлөө бүхнээ дайчилж байлаа. Улмаар энэ тоглолтод "Дарашуфака" 71:64-н харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Тэднээс Скотти Уилбекин 22 оноо, Уилл Клайберн 20 оноо авч багийнхаа хожилд гол үүргийг гүйцэтгэжээ.


















