Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"IT-2" нээлтээ хийсэн долоо хоногтоо 184 сая ам.доллар олжээ

нээлтээ хийсэн долоо хоногтоо АНУ-ын “Box office”-оос 91, дэлхий даяар нийт 184 сая ам.доллар олжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"IT-2" нээлтээ хийсэн долоо хоногтоо 184 сая ам.доллар олжээ
"IT-2" нээлтээ хийсэн долоо хоногтоо 184 сая ам.доллар олжээ. Зураг: МҮОНРТ

Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "IT" аймшгийн кино 2017 онд нээлтээ хийсэн даруйдаа 117.2 сая ам.долларын ашиг орлого олж, "R" ангиллын кинонуудыг нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн. Өмнө нь 1990 онд гарч байсан "IT" мөн л тухайн үедээ шуугиан тарьж, олон хүнийг айдаст автуулж байсан юм.

Анди Мушиеттигийн найруулгаар хийгдсэн уг киноны гол дүрийг залуу жүжигчин Билл Скарсгoрд бүтээж, тэс өөр дүр төрхийг гаргаж чадсанаараа шуугиан тарьсан билээ. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги энэ сарын 6-нд нээлтээ хийсэн. Мөн эл бүтээл өнгөрсөн пүрэв гарагт урьдчилсан үзвэрээрээ АНУ-аас 10.5 сая ам.доллар цуглуулсан юм. Түүнчлэн нээлтээ хийсэн долоо хоногтоо АНУ-ын “Box office”-оос 91, дэлхий даяар нийт 184 сая ам.доллар олжээ.

Сонирхуулахад, АНУ-ын “Box office”-ийн жагсаалтын дэд байрт зургаан сая ам.долларын ашиг орлого олсон “Angel has Fallen” бичигдсэн бол гуравдугаарт 5.39 сая ам.доллар цуглуулсан “Good boys movie” оржээ.

Хуваалцах