Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"IT" аймшгийн киноны дараагийн ангийн шинэ трейлэр цацагдлаа

Энэ ангид гол дүр Пэннивайз төрөлх хотдоо эргэн ирж, “Losers” клубынхэн ахин уулзах аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"IT" аймшгийн киноны дараагийн ангийн шинэ трейлэр цацагдлаа
"IT" аймшгийн киноны дараагийн ангийн шинэ трейлэр цацагдлаа. Зураг: МҮОНРТ

Алдарт зохиолч Стивен Кингийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн "IT" аймшгийн кино 2017 онд нээлтээ хийсэн даруйдаа 117.2 сая ам.долларын ашиг орлого олж, "R" ангиллын кинонуудыг нээлтийн ашиг орлогоороо тэргүүлсэн. Өмнө нь 1990 онд гарч байсан "IT" мөн л тухайн үедээ шуугиан тарьж, олон хүнийг айдаст автуулж байсан юм.

Анди Мушиеттигийн найруулгаар хийгдсэн уг киноны гол дүрийг залуу жүжигчин Билл Скарсгoрд бүтээж, тэс өөр дүр төрхийг гаргаж чадсанаараа шуугиан тарьсан билээ. Тэгвэл тус киноны хоёрдугаар анги ирэх есдүгээр сарын 6-нд нээлтээ хийхээр болсон. Кино багийн зүгээс "IT" киноны хоёрдугаар ангийн шинэ трейлэрийг цацлаа.

Энэ ангид гол дүр Пэннивайз төрөлх хотдоо эргэн ирж, “Losers” клубынхэн ахин уулзах аж. Тэд өсч томорсон ч хотод бүх зүйл хуучин хэвээрээ, айдастай байх юм байна.

Хуваалцах