Италид хөл хориог Улаан өндөгний баяр хүртэл сунгалаа
Италид коронавирусний шинэ халдварын тоо буурч эхэлсэн ч, энэ баасан гарагт дуусах хөл хориогоо дөрөвдүгээр сарын 12-нд таарч байгаа Улаан өндөгний баяр хүртэл сунгахаар боллоо.
Мэдээллийн алба

Италид коронавирусний шинэ халдварын тоо буурч эхэлсэн ч, энэ баасан гарагт дуусах хөл хориогоо дөрөвдүгээр сарын 12-нд таарч байгаа Улаан өндөгний баяр хүртэл сунгахаар боллоо. Даваа гарагт Италийн Эрүүл мэндийн сайд Засгийн газарт нь зөвлөдөг шинжлэх ухааны хорооны гишүүдтэй хуралдсаныхаа дараа энэ тухай мэдэгдсэн байна.
Тэрбээр албан ёсоор хөл хориог цуцлах өдрийг мэдэгдээгүй ч, Улаан өндөгний баяр хүртэл коронавирусний халдварын эсрэг арга хэмжээг үнэлж, Италийн Засгийн газраас албан ёсоор хууль баталж байж цуцална гэдгийг мэдэгдсэн байна.
Халдварын тоогоороо АНУ-ын дараа бичигдэж байгаа энэ улсын Иргэний хамгааллын агентлагийн мэдээлснээр сүүлийн 24 цагийн хугацаанд шинэ халдварын тоо дөрвөн мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Энэ нь гуравдугаар сарын 17-ноос хойших шинэ халдварын хамгийн бага тоо болж байна.


















