Италийн хөгжим эгшиглэнэ
Италийн агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын бүтээл болоод орчин цагийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг бүтээлээс бүрдсэн сонгодог, уянгын үдэш «ITALIА» концерт ирэх пүрэв гарагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна.
Мэдээллийн алба

Италийн агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын бүтээл болоод орчин цагийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг бүтээлээс бүрдсэн сонгодог, уянгын үдэш «ITALIА» концерт ирэх пүрэв гарагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Үүнийг "Гранат" продакшн зохион байгуулах бөгөөд тоглолтод 100 гаруй уран бүтээлч оролцох гэнэ.
"Гранат” продакшны уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч, удирдаач Б.Анар өмнө нь элэг нэгт үзэгчиддээ "Cinema Night”, “Michael Jackson Forever”, “Christmas Night”, “Л.В.Бетховены Үдэш”, “Д.Шостаковичийн Үдэш" зэрэг мэргэжлийн симфони тоглолтыг 2009 оноос санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.
Энэ удаагийн концерт нь Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой, Итали улсаас Монгол Улсад суух бүрэн эрхт Элчин сайдын яам нээгдэх болсонтой холбогдуулан хүндэт консулын дэмжлэгтэйгээр Монголын үзэгчдэд анх удаа хүрэх гэж байна.


















