Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Италийн шигшээ хамгийн олон тоглолтонд хаалгаа хуурай манасан

Дэлхийн хөлбөмбөгийн түүхийг сөхөөд үзвэл Итали улсаас олон шилдэг хамгаалагчид төрөн гарсан байдаг билээ.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн шигшээ хамгийн олон тоглолтонд хаалгаа хуурай манасан
Италийн шигшээ хамгийн олон тоглолтонд хаалгаа хуурай манасан. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хөлбөмбөгийн түүхийг сөхөөд үзвэл Итали улсаас олон шилдэг хамгаалагчид төрөн гарсан байдаг билээ. Пануччи, Франко Бареси, эцэг, хүү Малдини, Фабио Каннаваро, Г.Челлини гэх мэт олон шилдэг хамгаалагчид Италийн шигшээ багийн өмнөөс нийтдээ 33 тоглохдоо 16 удаа хаалгандаа гоол алдалгүй тоглолтыг дуусгаж байсан нь бүх цагийн үеийн хамгийн шилдэг үзүүлэлт ажээ.

Европын аварга шалгаруулах тэмцээнд 8 удаа оролцохдоо 1 удаа аварга авч байсан тэд 2012 онд Польш, Украинд зохион байгуулагдсан 14 дэх удаагийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Харин тус тэмцээнд хамгийн их аварга авсан, хамгийн их шигшээ тоглолтонд шалгарсан, хамгийн олон удаа оролцсон гэх мэт хамгийн, хамгийн гэгдэх бүхий л статистикийг эзэмшдэг Герман улсын шигшээ баг 43 тоглолтонд 14 удаа хаалгаа цэвэр манаснаараа 3 дугаар байранд бичигддэг ажээ.

Түлхүүр үг:Евро16
Хуваалцах