Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Италийн цагдаа нар Ойрхи Дорнодын соёлын өвийг хамгаална

Хямрал мөргөлдөөн болж байгаа бүс нутаг дахь соёлын үнэт өв дурсгал, эртний хөшөө баримал, урлагийн бүтээлүүдийг шашны хэт даврагчид болон алан хядагчдын гарт сүйдэхээс сэргийлэх,

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Италийн цагдаа нар Ойрхи Дорнодын соёлын өвийг хамгаална
Италийн цагдаа нар Ойрхи Дорнодын соёлын өвийг хамгаална. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед Ирак, Сирийн соёлын үнэт өв дурсгал бүхий газруудыг "Исламын улс" алан хядагч бүлэглэлийнхэн эвдэн сүйтгэж, эртний хотын тууриудыг нурааж буйгаас үүдэн Ойрхи Дорнодын бүс нутагт оршин тогтнож байсан улс гүрнүүд, тэдний соёл уламжлалыг гэрчлэх түүхэн баримтууд ор мөргүй устаж үгүй болох аюул нүүрлээд байгаа.

Иймээс хямрал мөргөлдөөн болж байгаа бүс нутаг дахь соёлын үнэт өв дурсгал, эртний хөшөө баримал, урлагийн бүтээлүүдийг шашны хэт даврагчид болон алан хядагчдын гарт сүйдэхээс сэргийлэх, хадгалан хамгаалах тусгай анги байгуулах тухай НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО Италийн эрх баригчидтай хэлэлцээр байгууллаа.

Энэ тусгай ангийг соёлын өв дурсгалыг хадгалан хамгаалах, тэдгээрийг хууль бусаар дамлан наймаалахтай тэмцэхэд хүчин зүтгэж ирсэн арвин туршлагатай Италийн “Карабинеры” гэх хагас цэрэгжүүлсэн цагдаагийн хүчний албан хаагчдаас бүрдүүлж байгаа юм. Холбогдох албаныхны мэдээлснээр Италийн соёлын өвийг хамгаалах тусгай ангийг аль улсад эн тэргүүнд илгээх нь хараахан тодорхой болоогүй байна.

Харин Ливид энэ тусгай ангийг илгээх эсэх тухай сэтгүүлчийн асуултад эв нэгдлийн Засгийн газар тус улсад байгуулагдсан нөхцөлд энэ асуудлыг хэлэлцэх боломжтой гэсэн хариултыг Италийн дотоод хэргийн сайд Роберта Пинотти өгчээ.

Хуваалцах