Италийн утас, интернетийн сүлжээг чагнадаг байжээ
Их Британи болон АНУ-ын тагнуулын байгууллага Италийн утас, интернетийн сүлжээг нууцаар чагнадаг байсан талаар "Леспрессо" долоо хоног тутмын сэтгүүл мэдээллээ.
Мэдээллийн алба

Их Британи болон АНУ-ын тагнуулын байгууллага Италийн утас, интернетийн сүлжээг нууцаар чагнадаг байсан талаар "Леспрессо" долоо хоног тутмын сэтгүүл мэдээллээ.
Сэтгүүлд “АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын тусгай албаны ажилтан асан Эдвард Сноудений дэлгэсэн бичиг баримтаар уг хэргийг задруулсан. Гэхдээ Италийг тагнаж, чагнасан гэдгийг дээрх хоёр улс одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.


















