Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Иван Ярыгины нэрэмжит "Алтан Гран-при" өндөрлөлөө

Жил бүрийн эхэнд чөлөөт бөхийн тамирчдын оролцдог хамгийн өндөр чансаатай тэмцээн Олимпийн хошой аварга, Дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыганы нэрэмжит "Алтан Гран-при" тэмцээн байдаг.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Иван Ярыгины нэрэмжит "Алтан Гран-при" өндөрлөлөө
Иван Ярыгины нэрэмжит "Алтан Гран-при" өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн эхэнд чөлөөт бөхийн тамирчдын оролцдог хамгийн өндөр чансаатай тэмцээн Олимпийн хошой аварга, Дэлхийн аварга ОХУ-ын алдарт бөх Иван Ярыганы нэрэмжит "Алтан Гран-при" тэмцээн байдаг.

Энэ жилийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдээр болж дүнгээ гаргалаа. Манай улсаас 37 бөх оролцож эмэгтэй бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм. 63 кг-ын жинд өнөө жил улсын аваргад түрүүлсэн өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга ОУХМ П.Орхон түрүүлж хошой аварга болсон бол 75 кг-ын жинд шинэ залуу тамирчин н.Уртнасан түрүүлж анх удаа алтан медаль хүртлээ.

Харин Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг, МУГТ Очирбатын Насанбурмаа нар мөнгөн медаль 53 кг-д Сумъяа, 55 кг-д Батцэцэг, 58 кг-д Гантуяа, 69 кг-д Түмэнцэцэг, 75 кг-д Баярзаяа нар хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэй 13 бөх зодоглосон ч ОУХМ Нацагсүрэнгийн Золбоогоос бусад нь медальд хүрч чадсангүй.

ОУХМ Н.Золбоо эхний тойрогтоо ОХУ-ын бөхийг ялж дараагийн тойрогт мөн ОХУ-ын бөх Европын аварга Виталий Голоевт хожигдсон. Ингээд дагах барилдаанд ОХУ-ын Адлан Ибрагимовийг, хүрэл медалийн төлөө Ираны бөхийг хожсоноор бага дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.

Хуваалцах