Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Изүцү Оякатагийн хөл хугарлаа

Эхний есөн өдрийн байдлаар озэки Кисеносато нэг ч унаагүй тэргүүлж, их аварга Хакүхо, озэки Гоэйдо нар найман даваатай удаалан, араас нь хоёр унасан долоон бөх нэхэж явна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Изүцү Оякатагийн хөл хугарлаа
Изүцү Оякатагийн хөл хугарлаа. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн хаврын тэмцээн Осака хотноо сүүлийн үед гараагүй өрсөлдөөнтэй явагдаж байна. Монгол аваргууд өвдөг шороодоцгоож, япон арслангууд өнгөтэй байгаа нь тэмцээний гол онцлог болж буй.

Эхний есөн өдрийн байдлаар озэки Кисеносато нэг ч унаагүй тэргүүлж, их аварга Хакүхо, озэки Гоэйдо нар найман даваатай удаалан, араас нь хоёр унасан долоон бөх нэхэж явна. Энэ тэмцээнд түрүүлвэл ёкозүна цол хүртэж, эх орондоо 18 жилийн дараа үндэсний бөхийнх нь аварга төрүүлэх хүндтэй боловч хүндхэн үүрэг хүлээсэн озэки Котошёогикү хоёр унаж, аварга болох замд нь улаан гэрэл асаад эхэлсэн.

Ес дэх өдрийн барилдаанд түүнтэй озэки Кисэносато таарсан. Арслангууд хүчийг үзүүлэн барилдах нь уу гэтэл Кисеносато тачиай дээр мөргөлдсөнгүй, бултаж зайлаад л Котошёогикүг өнхрүүлж орхилоо.

Япон ёкозүна төрөх замд монгол аваргууд саад болно гэж шинжээчид үзэж байсан бол Котошёогикү япончууддаа дараалан өвдөг шороодоод байна. Барилдааны дараа Котошёогикү “Хууртсан би өөрөө буруутай ч Кисеносато хүчтэй бөх байж зайлаад байдаг нь сонин л байна. Уг нь хав барилцан үзэлцэх санаатай байлаа” гэж харамссан. Гэхдээ сүмогийн холбооны ерөнхийлөгч Хаккакү “Хоёр давааны зайтай байгаа ч түрүүлэх боломжоо бүр мөсөн алдсан зүйл байхгүй. Цаашдаа хэр сайн барилдахаас бүх юм шалтгаална” хэмээн түүнийг түрүүлэхгүй байсан ч үзүүрлэвэл ёкозуна цол олгож болох юм гэдэг санааг цухалзуулсан юм.

Хуваалцах