Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Ж.Батмөнх агсныг “Бүү март”

“Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” баримтат уран сайхны кино маргааш бүх кино театрт нээлтээ хийх гэж байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Батмөнх агсныг “Бүү март”
Ж.Батмөнх агсныг “Бүү март”. Зураг: МҮОНРТ

“Хүмүүн фильм”-ийн бүтээл “Бүү март” баримтат уран сайхны кино маргааш бүх кино театрт нээлтээ хийх гэж байна. Тус кино нь БНМАУ-ын Ардын Их Хурлын дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жамбын Батмөнх агсны амьдрал ахуйг харуулах аж. Зохиолыг “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ж.Мөнхбат бичиж, А.Мөнхсүх найруулсан байна.

Дүрүүд нь дандаа түүхэн хүмүүс бөгөөд жишээ нь, Ж.Батмөнхийн дүрд жүжигчин Н.Төмөрбат, Ю.Цэдэнбалд Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Х.Чойбалсанд Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Ерөнхий сайд асан П.Жасрайд Д.Бямбацогт нарын зэрэг уран бүтээлч тогложээ.

Хуваалцах