Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Энхтуяа хийл хөгжимчдийн олон улсын уралдааны шүүгчээр ажиллана

Хөгжмийн энэ төрөлд манай улсаас олон улсын томоохон уралдааны шүүгчээр ажиллаж байсан нь үгүй аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Энхтуяа хийл хөгжимчдийн олон улсын уралдааны шүүгчээр ажиллана
Ж.Энхтуяа хийл хөгжимчдийн олон улсын уралдааны шүүгчээр ажиллана. Зураг: МҮОНРТ

Итали Улсын Горице хотод ирэх есдүгээр сарын 6-15-нд болох тус улсын алдарт хийлч, хөгжмийн зохиолч, багш Рудольфо Липицерийн (1895 -1974) нэрэмжит хийл хөгжимчдийн олон улсын 38 дугаар уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Консерваторийн хийл хөгжмийн багш, Ардын боловсролын болон соёлын тэргүүний ажилтан Ж.Энхтуяа ажиллахаар болжээ.

Хөгжмийн энэ төрөлд манай улсаас олон улсын томоохон уралдааны шүүгчээр ажиллаж байсан нь үгүй аж.

Тэрбээр Монгол Улсын ардын жүжигчин Ж.Чулууны, мөн С.Гончигсумлаагийн нэрэмжит өсвөрийн болон насанд хүрэгчдийн уралдаануудад шүүгчээр ажилладаг. Харин олон улсын гэвэл ОХУ-ын Улаан-Үд хотод болдог “Найдал” уралдааныг зохион байгуулагчид урьж ажиллуулж байжээ. Түүнчлэн 2017 онд БНСУ-д болсон залуу хөгжимчдийн уралдаанд шүүгчээр сууж байв.

Нэмж хэлэхэд, Ж.Энхтуяа нь П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцож байсан юм.

Хуваалцах