Ж.Гантөгс, ОУХМ Н.Ариунбилэг нар алтан медаль хүртлээ
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Д.Мирослава, Н.Ариунбилэг, Ж.Дагийжанчив нар хүрэл медалийн эзэн болов.
У.
У.Баярсайхан
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Байт харвааны Азийн цомын тэмцээн Тайланд улсад энэ сарын 21-26-нд болж, холимог багийн төрөлд олимпийн эрх өвөртлөөд буй Ж.Гантөгс, ОУХМ Н.Ариунбилэг нар алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Д.Мирослава, Н.Ариунбилэг, Ж.Дагийжанчив нар хүрэл медалийн эзэн болов. Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Ж.Гантөгс IV байрт орсон юм.
Хуваалцах


















