Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар хандив өргөжээ

Мөн сэргээшийн сорьцийг шинжилдэг лаборатори оруулж ирэхээр ажиллаж байгаа ба үүнд нь бөхчүүд хандив өргөж эхэлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар хандив өргөжээ
Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр нар хандив өргөжээ. Зураг: МҮОНРТ

МҮБХ-ны хурлаар сэргээшийн шинжилгээг бөхчүүдээс заал танхимын барилдааны үеэр авдаг болох шийдвэр гаргасан. Шинжилгээг өмнө нь зөвхөн Үндэсний Их баяр наадмаар авдаг байсан бол энэхүү шийдвэрийн хүрээнд ямар нэгэн барилдааны үеэр бөхчүүдээс шинжилгээ авах юм байна.

Мөн сэргээшийн сорьцийг шинжилдэг лаборатори оруулж ирэхээр ажиллаж байгаа ба үүнд нь бөхчүүд хандив өргөж эхэлжээ.

Тодруулбал Дархан аварга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн, БХЯ-ны сайд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, "Алдар" спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаяр нар тус бүр нэг сая төгрөг хандивлажээ.

Хуваалцах