Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Нарантунгалаг Сингапурт тулалдана

Moнголын мэргэжлийн тулаанч, “One Championship”, “Legend FC” холбооны хөнгөн жингийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө ОХУ-ын тамирчин Марат Гафуровтой энэ сарын 11-нд Сингапурт тулалдахаар боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Нарантунгалаг Сингапурт тулалдана
Ж.Нарантунгалаг Сингапурт тулалдана. Зураг: МҮОНРТ

Moнголын мэргэжлийн тулаанч, “One Championship”, “Legend FC” холбооны хөнгөн жингийн аварга асан, гавьяат тамирчин Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө ОХУ-ын тамирчин Марат Гафуровтой энэ сарын 11-нд Сингапурт тулалдахаар боллоо.

Дээрх хоёр тамирчны өнгөрсөн жилийн тулааны дараа дэлхийн аваргын бүсийн төлөөх дараагийн тоглолтыг Монголд зохион байгуулах тухай яригдаж байсан. Гэвч “One Championship” холбоо нь үл мэдэх шалтгаанаар дээрх улсад зохиохоор болжээ. Тус холбоо нь холимог тулааны төрлийн Ази тивийн хамгийн том байгууллагa аж.

Энэ удаагийн тулаанаар манай улсын тамирчин дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах боломжийг олгож байгаа бол Марат Гафуров өнгөрсөн жилийн аварга цолоо хамгаалах зорилготой оролцоно.

Хуваалцах