Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ж.Наранзул: Томуугийн H1N1 вирусийн идэвхжил өндөр байна

ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн эрхлэгч Ж.Наранзул “Улсын хэмжээнд амьсгалын замын халдварын шалтгаанаар эмнэлэгт хандсан хүмүүсийн 81.4 хувьд ямар нэгэн вирус илэрч байна. Үүнээс үзэхэд вирус илрэлтийн хувьд өндөр байна. Тодруулбал, амьсгалын замаар өвчилсөн иргэдийн дундаас 6 төрлий

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Наранзул: Томуугийн H1N1 вирусийн идэвхжил өндөр байна
Ж.Наранзул: Томуугийн H1N1 вирусийн идэвхжил өндөр байна. Зураг: МҮОНРТ

ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн вируслогийн лабораторийн эрхлэгч Ж.Наранзул “Улсын хэмжээнд амьсгалын замын халдварын шалтгаанаар эмнэлэгт хандсан хүмүүсийн 81.4 хувьд ямар нэгэн вирус илэрч байна. Тодруулбал, амьсгалын замаар өвчилсөн иргэдийн дундаас 6 төрлийн вирус илэрсэн байна. Үүнд томуугийн А хэв шинжийн H1N1 34.5 хувь, синцитиаль вирус 23.6 хувь, риновирус 8.1 хувь, аденовирус 6.2 хувь, Sars корона вирус 1.6 хувь тус тус илэрсэн байна.

Сүүлийн 10 жилийн судалгаанаас үзэхэд энэ жил томуугийн H1N1 дэд хэв шинжийн вирусийн идэвхжил өндөр байна” гэлээ.

Хуваалцах