Ж.Номундалай АНУ-д болсон тэмцээнд түрүүлжээ
АНУ-ын Иллинойс мужийн дунд сургуулийн сурагчдын дунд гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн зохиоход монгол охин Ж.Номундалай түрүүлжээ.
Мэдээллийн алба

АНУ-ын Иллинойс мужийн дунд сургуулийн сурагчдын дунд гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн зохиоход монгол охин Ж.Номундалай түрүүлжээ.
“Niles West” сургуулийн сурагч тэрбээр Монголд байхдаа гимнастикийн спортоор хичээлэсэн бөгөөд 2007 онд гэр бүлээрээ дээрх улсыг зорьсон байна.
Ж.Номундалай сургуулийнхаа түүхэнд анх удаа алтан медаль хүртсэн нь энэ бөгөөд дасгалжуулагч Адриан Батиста нь монгол шавиа “Мужийн аварга болсноор дэлхийн түвшинд хүрэх хагас алхамаа хийчихлээ” хэмээн магтжээ.


















