Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Сэнгэдорж “анх”-ны инээдмийн киногоо бүтээжээ

Монголын хамгийн анхны олон ангит кино “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ыг найруулан цэнхэр дэлгэцэнд гаргасан найруулагч Б.Сэнгэдоржийг кино сонирхогчид андахгүй билээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Сэнгэдорж “анх”-ны инээдмийн киногоо бүтээжээ
Ж.Сэнгэдорж “анх”-ны инээдмийн киногоо бүтээжээ. Зураг: МҮОНРТ

Монголын хамгийн анхны олон ангит кино “Мөрөөдлийн хөлөг онгоц”-ыг найруулан цэнхэр дэлгэцэнд гаргасан найруулагч Б.Сэнгэдоржийг кино сонирхогчид андахгүй билээ.

Тэрбээр “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Адам”, “Бодлын хулгайч”," Ларьдма", "Үргээлэг" зэрэг дэлгэцийн олон арван чанартай бүтээлүүдийг найруулсан Монголын чадварлаг залуу найруулагчдын нэг удам дамжсан урлагийн хүн юм.

Түүний аавыг Монголын хошин урлагийг үндэслэгч, домогт жүжигчин /МУГЖ / Л.Жанчивдорж гэдгийг монголчууд андахгүй.

Тэгвэл ирэх арваннэгдүгээр сарын зургааны өдөр нээлтээ хийх “Омарын эрэлд” адал явдалд инээдмийн уран сайхны киног найруулагч Ж.Сэнгэдорж найруулжээ. Түүний анхны инээдмийн уран сайхны киноноос та бүхэн "адал явдалд инээдмийг" мэдрэх болно.

Хуваалцах