Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ж.Уясахын бор халзан шүдлэн түрүүлэв

Хурдан шүдлэнгийн уралдаанд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор халзан түрүүлэв. Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор шүдлэн аман хүзүүдэв.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ж.Уясахын бор халзан шүдлэн түрүүлэв
Ж.Уясахын бор халзан шүдлэн түрүүлэв. Зураг: МҮОНРТ

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 372 хүлэг бүртгүүлсэн. Ингээд 281 үрээ уралдаж, түрүү, айргийн хурдан буянууд тодорлоо. Хурдан шүдлэнгийн уралдаанд Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, уяач Жаргалсайханы Уясахын бор халзан түрүүлэв. Увс аймгийн Малчин сумын уугуул, уяач Цагдаагийн Нүүдэлийн хонгор шүдлэн аман хүзүүдэв. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Цогцэций сумын уугуул Хүүгийн Түмэнбаяр бор хурдаллаа. Айргийн дөрөвт Ховд аймгийн Алтай сумын уугуул, Монгол Улсын алдарт уяач Цэдэвийн Гантөмөрийн халтар, айргийн тавд Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Дэндэвийн Ганболдын хонгор халзан давхилаа.

Хуваалцах