Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ЖАЙКА бага ангийн сурагчдын шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

Япон Улсын Эрүүл хотыг дэмжих байгууллагаас 2022-2024 онд буюу өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчдын шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийг ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ЖАЙКА бага ангийн сурагчдын шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ
ЖАЙКА бага ангийн сурагчдын шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Япон Улсын Эрүүл хотыг дэмжих байгууллагаас 2022-2024 онд буюу өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн суралцагчдын шүдний эрүүл ахуйн тогтолцоог нэвтрүүлэх төслийг ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлсэн.

ЖАЙКА олон улсын байгууллагын зүгээс дээрх төслийг үргэлжлүүлэх санаачилгыг дэмжиж нийслэлийн 9 дүүрэг, 5 аймгийн ерөнхий боловсролын нийт 14 сургуульд 2025-2027 он хэрэгжүүлэхээр боллоо.

Японы Эрүүл Хотыг дэмжих байгууллагын ерөнхийлөгч, Чиба хотын захирагч асан Др. Чиба Мицүюүки болон албаны хүмүүс 2025 оны 6 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хүлээн авч уулзлаа.

Төсөл 2025 оны 10 дугаар сарын 01-ээс албан ёсоор эхлэх бөгөөд бөгөөд энэ өдрүүдэд төсөлд хамрагдах аймаг, дүүргүүдийн төлөөлөл сургалтад хамрагдаж байна.

Хуваалцах