Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Жакарта-2018”-ын хөтөлбөрт жиү-жицү багтав

Дөрвөн жилийн дараа Индонезийн Жакарта хотноо болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жиү-жицү бөхийн төрөл багтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Жакарта-2018”-ын хөтөлбөрт жиү-жицү багтав
“Жакарта-2018”-ын хөтөлбөрт жиү-жицү багтав. Зураг: МҮОНРТ

Дөрвөн жилийн дараа Индонезийн Жакарта хотноо болох Азийн зуны спортын XVIII наадмын хөтөлбөрт жиү-жицү бөхийн төрөл багтжээ. Олон улсын жиү-жицү бөхийн холбоо (JJIF)-ноос тус спортыг олимпийн төрөл болгох зорилт тавин ажилласны үр дүн эхнээсээ гарч, манай гаригийн хамгийн олон хүн ам, нутаг дэвсгэртэй Азийн “олимп”-ийн хөтөлбөрт ийнхүү багтлаа. Энэ тухай нөлөө бүхий албан тушаалтан фэйсбүүк хуудаснаа зарласан байна. Тэрбээр “Арабчуудын хичээл зүтгэлийн ачаар жиү-жицүг 2018 оны наадмын хөтөлбөрт оруулах боллоо. Энэ бол олимпийн зүгт хийсэн эхний алхам юм, найзууд аа” хэмээн жиргэжээ.

Хуваалцах