Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Жамал Отарсултанов UFC рүү урвах уу

“Лондон-2012” Олимпийн аварга Жамал Отарсултанов UFC-тэй гэрээ байгуулсан гэх баталгаатай бус мэдээлэл гарах болов.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Жамал Отарсултанов UFC рүү урвах уу
Жамал Отарсултанов UFC рүү урвах уу. Зураг: МҮОНРТ

“Лондон-2012” Олимпийн аварга Жамал Отарсултанов UFC-тэй гэрээ байгуулсан гэх баталгаатай бус мэдээлэл гарах болов. Жингээ нэмж 61 кг-д хүч үзэх болсон тэрбээр Олимпийн наадамд оролцохын тулд 57 кг руу буурч өрсөлдсөн ч төдий л амжилт олоогүй. Тиймээс энэ байдлаасаа болж, спортын өөр төрлөөр хүч үзэхээр шийдсэн байж ч болох юм.

Сонирхуулахад, түүний өмнөх (Бээжин-2008) Олимпийн аварга Хенри Сехудо UFC-д шилжээд удаагүй байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын дундуур хөнгөн жингийн аваргын төлөө Деметриус Жонсонтой тулалдах гэж байна.

Хуваалцах